ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Наурыз баярыг тохиолдуулан хууль зүй, дотоод хэргийн салбарт ажиллаж байгаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
 
Уулзалтад ШШГЕГ, ЦЕГ, ХСИС, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, УБОӨЕГ, ХХЕГ-т ажиллаж байгаа албан хаагчдын төлөөлөл хүрэлцэн ирэв. ШШГЕГ-ын хорих 407 дугаар ангийн үйлдвэрийн дарга Ш.Мурат хэлэхдээ “Хууль зүй, дотоод хэргийн салбарт 24 дэх жилдээ ажиллаж байна.
 
ХЗДХ-ийн сайд салбарынхаа казах иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзсан анхных нь энэ үйл явдал болж байна. Биднийг ийнхүү хүлээн авч уулзсанд сэтгэл өндөр байна” гэсэн юм.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.