АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардав /ФОТО/

АН-ын дотоод сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардав /ФОТО/
АН-ын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) болон нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэхийг Монголын нууц товчоо номын хамт гардуулав. Тус намын дотоод сонгууль ирэх сарын 02-нд болох бөгөөд ҮБХ-нд 511, Нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад 54 хүн өрсөлдөх юм.
 
Уг сонгууль АН-ын төдийгүй Монголын улс төрийн хүчнийхний түүхэнд болж байгаагүй томоохон үйл явдал гэдгийг тус намын дарга С.Эрдэнэ хэллээ. Тэрбээр, “Энэ сонгуулиар АН бүх шатны удирдах бүрэлдэхүүнээ нийт гишүүдээсээ сонгож, 100 хувь шинэчлэгдэнэ. Бидний эхлүүлсэн энэ үйл ажиллагаа Монголын улс төрийн бүхий л хүрээнд шинэ загвар, үлгэр дуурайлал болно гэдэгт эргэлзэхгүй байна. хэмээв.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.