Ерөнхий сайд Баян-Өлгийд ажиллана

Ерөнхий сайд Баян-Өлгийд ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баян-Өлгий аймаг руу хүлгийн жолоо залах гэж байна. Тэрбээр баруун аймгуудад хийх ажлын томилолтоо алс хязгаар Баян-Өлгий аймгаас эхлүүлж байгаа нь энэ аж.

Ерөнхийд сайд энэ үеэрээ казах түмэнтэй уулзалт хийхийн зэрэгцээ Наурызын баярт оролцох юм байна. Жил бүрийн өдөр, шөнө тэнцдэг өдөр буюу гуравдугаар сарын 22-нд казах түмэн Наурызын баяраа тэмдэглэдэг уламжлалтай.

Дашрамд дурьдахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баян-Өлгий аймагт ажилласныхаа дараа Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Ховд аймгуудад ажиллахаар төлөвлөжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.