Якутын найман бөх ирнэ

Якутын найман бөх ирнэ
“Мongolia open-2017” олон улсын тэмцээнд ОХУ-ын Якутын бөхчүүд оролцох мэдүүлгээ МЧБХ-нд албан ёсоор ирүүлжээ.
 
Багийн бүрэлдэхүүнд Ньургун Александров 57 кг-д, Петр Павлов, Айхаан Антонов, Дулустан Булатов нар 61 кг-д, Алексей Иванов, Ваир Бурцев нар 65 кг-д, Айсен Коперин 74 кг-д, Ньургун Сергин 86 кг-д жинд тус тус зодоглоно.
 
Багийн ахлагчаар Глера Старостина, дасгалжуулагчаар Егор Старостин, Артур Федоров нар оролцох аж. 
 
Өнгөрсөн жил Улаанбаатарын дэвжээнд Якутын бөхчүүдээс Владимир Флегонтов 61кг, Евгений Коломиец 97кг-д нар мөнгө,  Виктор Степанов 65кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ. 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.