FIBA.COM Монголын багийг онцолжээ

FIBA.COM Монголын багийг онцолжээ

Словени Улсад өнөөдөр  эхлэх гранприд Монголын баг уригдан Европ тивийг зорьсон. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европ тивд Ази тивийн баг уригдан оролцож буй нь ФИБА 3х3-ийнхны дунд шуугиан дэгдээж тун содон сэдэв болоод байгаа ажээ.

Тэр ч битгий хэл FIBA.COM сайт Монголын багийг онцолсон байна. Тухайн  нийтлэлдээ тэд “Азийн баг Европод хожиж чадах уу” гэсэн гарчиг өгчээ. Нийтлэлд манай багийг Их Дуулгын аварга Люблянаг, улмаар Дэлхийн чансааны ранк 3 Земуныг Японы Их Дуулгад хожсон ба Люблянагийн гранприд эхний 2-т орж чадвал Дебрецений Их Дуулгын эрх авах боломжтой ч дэлхийн шилдэг 10 багийн 4 баг энэхүү гранприд оролцож буйг дурьджээ.

Мөн манай баг Дэлхийн Их Дуулгын багуудын чансаагаар 12-т орж ирснийг ч мөн зарласан байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.