Польш тэргүүллээ хадгалж үлдлээ

Польш тэргүүллээ хадгалж үлдлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Европын бүсийн тоглолтууд онц сонирхолтойгоор үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Е хэсгийн гурван тоглолт боллоо. Хэсгийг тэргүүлж байгаа Польшийн шигшээ баг энэ тойрогт талбайдаа Казахстаныг хүлээж авч, 3:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 19 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдлээ. Казахстаны баг 2 оноотой хэвээр үлдэж, хэсэгтээ “хомоол хамж байна.

Тоглолтын 11 дэх минутад Милик тооны харьцааг нээж, Глик 74 дэх минутад нэгийг нэмжээ. Улмаар 86 дахь минутад Левандовски торгуулын цохилтоор нэгийг нэмснээр урьдчилсан шатанд 12 гоолтой болж, мэргэн буучийн жагсаалтын хоёрдугаар байрт бичигдэж байна.

Энэ тойрогт Черноргорын шигшээ баг талбайдаа Румыныг хүлээж авч, 1:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 16 оноотой болж, хоёрдугаар байрт бичигдэж байна. Харин Румын 9 оноотой дөрөвдүгээр байрт явна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Йоветич 75 дахь минутад оруулжээ.

Хэсгийн гурав дахь тоглолт Армен болон Данийн хооронд болж, зочин баг 1:4-өөр буулгаж авчээ. Ингэснээр Дани 16 оноотой болж, гуравдугаар байрт бичигдэж байна. Тоглолтын 6 дахь минутиад Армены тоглогч Корян тооны харьцааг нээж. Харин Данийн шигшээгээс Дилэйни 16, 81, 90 дэх минутад хет-трик толилуулжээ. Үлдсэн нэг гоолыг 29 дэх минутад Эриксен оруулсан байна. 

Н.Болд

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.