Аки башёг гурван бөх тэргүүлж байна

Аки башёг гурван бөх тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё найм дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Аояаматай барилдаж давлаа. Таван даваа гурван унаатай болж байгаа билээ. Тус башёг озеки Гоэйдо, маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Оношо,  маэгаширигийн 12-аас барилдаж байгаа Дайшомарю нар нэг унаатайгаар башёг тэргүүлж байна.

Маргааш Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Шодайтай барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 5-3
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 3-5
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 5-3
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 3-5
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 6-2
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 6-2

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.