Харумафүжи Аки башёд дөрөв дэх удаагаа өвдөг шороодлоо

Харумафүжи Аки башёд дөрөв дэх удаагаа өвдөг шороодлоо

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё арав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Такакейшотой барилдаж өвдөг шороодлоо. Ингэснээр зургаан даваа дөрвөн унаатай болж байгаа билээ. Тус башёг озеки Гоэйдо тэргүүлж байгаа бол маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиёотарю нар хоёр унаатайгаар башёг араас нь нэхэж байна.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх маэгаширигийн 6-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 6-4
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 4-6
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 6-4
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 4-6
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 7-3
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 7-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.