Озеки Гоэйдо аки башёг тэргүүлж байна

Озеки Гоэйдо аки башёг тэргүүлж байна

Японы мэргэжилийн сүмо бөхийн есдүгээр сарын буюу Аки башё арвандөрөв дэх өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж секиваки Ёшиказитэй барилдаж давлаа. Ингэснээр арван даваа дөрвөн унаатай болж байгаа билээ. Тус башёг тэргүүлж байсан озеки Гоэйдо 11 даваа гурван унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол түүний араас Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж дөрвөн унаатайгаар араас нь нэхэж байна.

Өнөөдөр аки башёгийн сүүлийн өдөр бөгөөд Харүмафүжи Д.Бямбадорж озеки Гоэйдо нар хоорондоо барилдана. Хэрвээ Харүмафүжи Д.Бямбадорж давбал нэмэлт барилдаанаар түрүүлэх бөх тодрох билээ.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-0 гэмтсэн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-4
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 Гэмтсэн
Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 7-7
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 7-7
Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 7-7
Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 8-6
Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 9-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.