Месси, Роналдо хоёроо дэлхийн аваргаар харах нь ээ

Месси, Роналдо хоёроо дэлхийн аваргаар харах нь ээ

2018 онд Орост болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө хамгийн гол анхаарал татсан тоглолтууд боллоо.

Европын бүсийн В хэсэгт Португал болон Швейцарийн багууд нэгээр гарахын төлөөх тун чухал тоглолт хийлээ. Швейцарийн талбайд хожигдсон Португал энэ удаад өрсөлдөгчөө буулгаж авч байж хэсгээ тэргүүлж, санаа зовох зүйлгүйгээр эрхээ авах байсан.

Тэр зорилгодоо ч хүрч, өрсөлдөгчөө 2:0-ээр буулгаж авч Оросыг зорих эрхээ өвөртөллөө. Тоглолтын 41 дэх минутад Жоан Журу өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан. Тэгвэл 57 дахь минутад Андре Силва урьдчилсан шатны 9 дэх гоолоо оруулж, багтаа ялалт авчирлаа.

Тэгвэл зайлшгүй хожихоос өөр сонголтгүй байсан Аргентины шигшээ сүүлчийн буюу 18 дугаар тойрогт Эксвадорын шигшээн талбайд зочилж, 1:3-аар буулгаж авснаар 28 оноотой болж, хэсгээс гурваар гарлаа. Месси дэлхийн шилдэг тамирчин ямар байдгийг харуулж, 12, 20, 62 дахь минутад хет-трик толилуулсан юм.

Багийн ахлагч хүн ямар байдгийг тэр харууллаа. Ийнхүү Орост Роналдо, Месси хоёрыг харах нь ээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.