ЛаМаркус Алдриж шинэ улирлыг дабл дабл амжилтаар эхэллээ

ЛаМаркус Алдриж шинэ улирлыг дабл дабл амжилтаар эхэллээ

NBA-ын талбайд өнөөдөр 11 тоглолт боллоо. Сан Антонио Спөрс талбай дээрээ Минносато Тембэруолвз багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед онооны тэргүүллийг  Спөрс авч 25-32 харьцаагаар илүүрхсэн бол хоёр дугаар үед онооны зөрүү ойртож дөрөв болжээ. Гэвч гуравдугаар үед талбайн эзэд илүүрхсэн бол шийдвэрлэх үед тэргүүллээ алдалгүй байсаар 99-107 харьцаагаар хожил байгуулжээ.

Тус тоглолтод ЛаМаркус Алдриж 25 оноо, 10 самбараас бөмбөг авч шинэ улирлыг өнгөтэй эхлүүлсэн бол Денни Грин 17 оноо, Дижоунта Муррий 16 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Андрей Уйггинс 26 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Карл Энтони Таунс 18 оноо, 13 самбараас бөмбөг авч тусалжээ. Харин Минносатогийн өмсгөлтэй тоглохоор болсон Жимми Батлер 12 оноо, 4 самбар, 3 дамжуулалтыг өгчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.