Лос Анжелес Лейкэрс улирлын эхний хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс улирлын эхний хожлоо байгууллаа

NBA-ын талбайд өнөөдөр 10 тоглолт боллоо. Өмнөх тоглолтодоо ЛА Клипперст хожигдол хүлээсэн ЛА Лейкэрс өнөөдөр Финикс Сансын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын эхний хагас 70-69 харьцаагаар Лейкэрс ердөө нэг оноогоор илүүрхсэн бол гуравдугаар үед онооны зөрүүг холдуулж 11 болгосон юм. Гэвч шийдвэрлэх үед онооны давуу байдлаа алдаж, цаг дуусах мөчид тэнцүүлэх хоёр торгуулийн шидэлтийг ТЖ Уаррен хийсэн ч алдаж 132-130 харьцаагаар Лейкэрс хожлоо.

ТУс тоглолтод Лонзо Болл 29 оноо, 10 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Брандон Инграм 25 оноо, Брүүк Лопез 19 оноо, 11 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Эрик Блэдсой 28 оноо, Девин Бүүкэр 25 оноо, 11 самбар, 8 дамжуулалт, ТЖ Уаррен 24 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.