Манай сумочид бие биенээсээ уучлал гуйжээ

Манай сумочид бие биенээсээ уучлал гуйжээ

Хоёр хоногийн өмнө Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон тухай мэдээлэл Японы хэвлэлд нийтлэгдэж шуугиан тарьж байсан. Харин  Их аварга Хакухо Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан гээд энэ хэргийн тухай мэдээлэл өгчээ.  Их аварга “Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан байх, гар нь нойтон байсан учраас гараас мултарсан юм билээ” хэмээн ярьжээ.

Мөн Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж эвлэрүүлсэн бөгөөд улмаар  бөхчүүд хоорондоо ойлголцож, тэр дороо Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан хэмээн нэмж хэлсэн байна. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.