Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Хакүхо М.Даваажаргал качигоши хийлээ

Мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын барилдаанд буюу Кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Хокутофүжитэй барилдаж найм дахь учраа бөхөө давж качигоши хийлээ. Харин Ёкозүна Кисеносато өнөөдөр маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой барилдаж өвдөг шорооджээ. Тэрбээр дөрвөн даваа дөрвөн унаатай болсон бол Ичиножү долоон даваа нэг унаатай болжээ.

Башёг Хакүхо найман даваатайгаар тэргүүлж байгаа бол маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноров, маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Араваши Э.Дөлгөөн, маэгаширигийн 12-аас барилдаж байгаа Окиноми нар нэг унаатай байна.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 4-аас барилдаж байгаа Чиёонокүнитэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 8-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 0-2 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 0-0 гэмтэлтэй
СекивакиТерүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-5
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 6-2
Маэгашири-4 Ичиножү А.Ичинноров 7-1
Маэгашири-5 Араваши Э.Дөлгөөн 7-1
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 4-4

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.