О.Ууганбаатар аваргын алтан медаль хүртжээ

О.Ууганбаатар аваргын алтан медаль хүртжээ

Японы Токио хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд манай тамирчид мөн л одтой сайхан барилдаж медалийн буухиаг эхлүүлээд байна. Өчигдөр болсон эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар аваргын алтан медаль, Н.Давгасүрэн хүрэл медаль хүртлээ.

Харин хүнд жингийн барилдаан буюу 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар медалийн төлөө өрсөлдөж чадсангүй. Манай бөхчүүд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүллээ.

61 орны жүдоч оролцсон Токиогийн Их дуулгаас Монгол улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар Японы ард хоёрт бичигдэж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.