М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

М.Анхцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Насанд хүрэгчдийн хүндийг өргөлтийн тэмцээн өнгөрсөн сарын 28-нд АНУ-д үргэлжилж байгаа билээ.

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос жил бүр зохиодог ДАШТ өнөө жил эрэгтэйчүүдийн 83, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийнх болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлагади гурван тамирчин оролцож буйгаас эмэгтэйчүүдийн 75 кг-д хүч сорьж бйагаа ОУХМ М.Анхцэцэг огцом өргөлтийн төрлөөр 107 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Монголын туйванчдаас ДАШТ-ий анхны медальтан болж байна. Энэ тэмцээнээс  дахиад ч медаль хүртэх боломж түүнд байгаа. Учир нь удахгүй болох түлхэлттэй өргөлтийн төрөлд түүнд найдлага тавьж байгаа юм. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.