Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиогийн олимп хүртэл хувийн амьдралаа “орхижээ”

Гавьяат тамирчин М.Уранцэцэг Токиогийн олимп хүртэл  хувийн амьдралаа “орхижээ”

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аваргын хос медальтан М.Уранцэцэг хувийн амьдралаа түр хойш тавьжээ. Учир нь тэрбээр 2020 оны Токиогийн олимп хүртэл том зорилго тавьж, олимпийн медальтан болохын төлөө ийм шийдвэр гаргасан байна.

Түүний хувьд өнөө жилийн дэлхийн дэвжээнээс мөнгөн медаль хүртэж, дэлхийн дэд аварга болсон гавьяатай нэгэн. Гэхдээ түүнд хошой аварга болох боломж байсан ч тэрбээр нэг давааг давж чадаагүйдээ сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлжээ. ТэрбээрДэлхийн хошой аварга болохыг олон жилийн турш зорьсон юмсан. Энэ удаа мөрөөдөлдөө хүрэхэд ганцхан даваа үлдсэн ч даанч чадсангүй.

Дэлхийн дэд аварга болчихоод мөнгөн медалиа улсынхаа Ерөнхийлөгчөөс гардаж авах мөчид түрүүлж чадаагүйдээ бүр их харамссан. Хэдийгээр ДАШТ-д аваргын төлөө хоёр удаа барилдан, Төрийн дууллаа эгшиглүүлсэн ч өдий хүртэл хөдөлмөрлөчихөөд олимпийн медальгүй гэж бодохоор сэтгэл гонсойдог. Одоо надад олимпоос бусад бүх тэмцээний түрүү бий. Токиогийн олимпоос медаль хүртэхийн төлөө дахиад зүтгэнэ ээ. Тиймээс хувийн амьдралаа түр хойш нь тавьсан байгаа” хэмээн гавьяат тамирчин М.Уранцэцэг маань ярьжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.