Хьюстон Рокетс 11 дараалсан хожил байгууллаа

Хьюстон Рокетс 11 дараалсан хожил байгууллаа

Хьюстон Рокетс талбай дээрээ Шарлот Хорнетсыг хожиж 11 дараалсан ялалт байгууллаа. Тус баг дөрөвдүгээр үед эсрэг багаасаа 10 оноог дутуу авсан ч 96-108 харьцаагаар хожжээ. Мөн Рокетс энэ улиралд Крис Пол-той тоглосон 12 тоглолтондоо 12-0 амжилттай байна.

Тус тоглолтод Крис Пол 31 оноо, 11 дамжуулалт, 7 самбарыг авч багаа тэргүүлсэн бол Жеймс Харден 21 оноо, 8 дамжуулалт, Эрик Гордон 21 оноог авчээ. Харин Дуайт Ховард 26 оноо, 18 самбарыг авсан бол Майкл Кидд Гилчрист 18 оноо, 11 самбарыг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.