Хакүхо М.Даваажаргал унажээ

Хакүхо М.Даваажаргал унажээ

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацу башёгийн гурав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Хокүтофүжитэй барилдаж өвдөг шорооджээ. Ингэснээр хоёр даваа нэг унаатай болсон бол 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Ёшиказитэй барилдан давж гурван даваатай боллоо. Харин Кисеносато маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой унажээ. Ингэснээр нэг даваа хоёр унаатай болсон бол Ичиножүгийн хувьд хацү башёгийн анхны даваагаа авлаа.

Маргааш Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Ёшиказитэй, Какүрю нутгийн бөх маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Ичиножү А.Ичинноровтой барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-1
Ёкозүна Какүрю М.Ананд 3-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-1
Маэгашири-1 Ичиножү А.Ичинноров 1-2
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 2-1
Маэгашири-7 Чиёошома Г.Мөнхсайхан 3-0
Маэгашири-10 Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.