Хүчтэнүүдийн халз барилдаан маргааш болно

Хүчтэнүүдийн халз барилдаан маргааш болно

Маргааш буюу энэ сарын 20-нд "Шилдэг 16 бөхийн халз барилдаан” АСА циркт болно. Тэгвэл энэхүү барилдаанд хүчээ үзэх 16 бөхийн нэрс тодорхой болжээ.

Халз барилдаанд: 
Улсын арслан Э.Оюунболд, Р.Пүрэвдагва
Улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр
Улсын харцага Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, Б.Одгэрэл, О.Хангай 
Улсын начин Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш, Э.Энхбат, Б.Амарзаяа нарын аралтай, аатай бяртай бөхчүүд халз барилдахаар болжээ. Барилдаан сугалгаараа явагдах бөгөөд барилдаан түрүү бөх 30.000.000 төгрөг хүртэх юм байна. Мөн энэхүү халз барилдааны үеэр Олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран нар үндэсний бөхөөрөө халз барилдахаар болжээ.

О.Онон

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.