Хакүхо хацү башёг өнжлөө

Хакүхо хацү башёг өнжлөө

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацу башёгийн тав дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдаагүй башёг өнжихөөр болжээ. Тэрбээр эхний өдөр бэлтгэл дээр баруун хөлний эрхий хуруугаа гэмтээсэн бол өчигдөр Ёшиказэтэй барилдахдаа зүүн хөлийн эрхий хуруугаа гэмтээж, ордноос гарахдаа туслах бөхчүүдээ түшин явж байсан юм. Харин 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиётайрютай барилдан давж таван даваатай боллоо. Кисеносато маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Ёшиказитэй барилдаж унажээ. Тэрбээр нэг даваа дөрвөн унаатай болсон бөгөөд энэ башёг өнжихөөр болжээ.

Маргааш Какүрю маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Котошогекүтэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 5-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 3-2
Маэгашири-1 Ичиножү А.Ичинноров 1-4
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 2-3
Маэгашири-7 Чиёошома Г.Мөнхсайхан 4-1
Маэгашири-10 Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-3 гэмтсэн

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.