Кисеносато башёг өнжихөөр боллоо

Кисеносато башёг өнжихөөр боллоо

Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын барилдаан буюу Хацу башёгийн зургаа дахь өдрийн барилдаан дууслаа.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрю М.Ананд маэгаширигийн 2-аас барилдаж байгаа Котошогёкүтэй барилдан давж зургаан даваатай боллоо. Кисеносато маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Чиёотарютай барилдах байсан ч гэмтлийн улмаас барилдахгүй хацү башёг өнжихөөр боллоо.

Тус башёг Ёкозүна Какүрю М.Ананд, секиваки Метакүми,  маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Точиношин,  маэгаширигийн 16-аас барилдаж байгаа Асанояама нар башёг нэг ч унаагүйгээр тэргүүлж байна. Маргааш Какүрю маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 2-3 гэмтсэн
Ёкозүна Какүрю М.Ананд 6-0
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 2-4
Маэгашири-1 Ичиножү А.Ичинноров 2-4
Маэгашири-4 Араваши Э.Дөлгөөн 3-3
Маэгашири-7 Чиёошома Г.Мөнхсайхан 4-2
Маэгашири-10 Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-3 гэмтсэн

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.