Роналду дубль хийж, хожил байгууллаа

Роналду дубль хийж, хожил байгууллаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-д Испаний “Реал Мадрид” клуб Францийн “ПСЖ”-тэй тулж буй билээ. Өнгөрсөн шөнө хоёр баг эхний тоглолтоо хийж, 3:1-оор эзэн хааны баг илүүрхлээ. Тэгвэл “Реал Мадрид”-ын гурван гоолын хоёрыг нь Криштиану Роналду оруулж, дубль хийсэн юм.

Тоглолт эхлээд 33 дахь минутад "ПСЖ"-ийн Рабиот тоглолтын салхийн нээсэн бол эхний хагас дуусахад хоёр минут дутуу байхад 16-ийн талбай дотор "ПСЖ" алдаа гаргаж Роналду торгуулийн цохилтоо амжилттай болгож тэнцжээ. Улмаар 83 дахь минутад дахин нэмж оруулсан бол үүнээс гурван минутын дараа Марцело оруулж эхний тоглолтодоо хожсон байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.