Богдан Богданович залуу оддын тоглолтын MVP боллоо

Богдан Богданович залуу оддын тоглолтын MVP боллоо

67 дахь удаагийн Бүх Оддын тоглолтын эхний өдөр Залуу оддын тоглолт боллоо. Тус тоглогчид нь Дэлхийн баг, Америкийн баг болон хуваагдаж тоглосон бөгөөд Дэлхийн баг 155:124 харьцаатай ялалт байгууллаа.

Харин тус тоглолтын Үнэ цэнэтэй тоглогч буюу MVP ээр Дэлхийн багийн Богдан Богданович болжээ. Тэрбээр 26 оноо, 6 дамжуулалт, 7 холын шидэлт амжилттай болгож багаа тэргүүлсэн бол Бадди Хиэлд 29 оноо, Жамал Муррэй 21 оноо авсан юм.

Харин Америкийн залуусаас Жэйлон Браун 35 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийж гайхалтай тоглосон бол Кайл Кузма 20, Жэйсон Татум 15 оноог авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.