Гүйлтийн цанын улсын аваргууд тодорлоо

Гүйлтийн цанын улсын аваргууд тодорлоо

Гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 8-11-нд Төв аймгийн Жаргалант суманд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Монголын цанын холбоо болон Жаргалант сум хамтран зохион байгуулсан “Хилчин”, “Алдар” спорт хороо, Төв, Хэнтий, Дархан, Хөвсгөл, Дорнод зэрэг 12 байгууллагын 100 гаруй цаначид өрсөлдлөө.

“Пёнчан 2018” өвлийн олимпийн XXIII наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон үндэсний шигшээ багийн шилдэг тамирчид оролцож, тэмцээнийг өрсөлдөөнтэй болгосон юм. Мөн энэхүү тэмцээнээр залуу тамирчид ур чадвараа харуулж, төрөл бүрд ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байлаа.

Ингээд тэмцээний дүнг танилцуулъя.

Эрэгтэй 10км (тэших техник)
1-р байр Б.Ачбадрах (“Хилчин” спорт хороо)
2-р байр С.Дүүрэнбаяр (“Алдар” спорт хороо)
3-р байр О.Гантулга (“Алдар” спорт хороо)

Эмэгтэй 5 км
1-р байр Э.Ариунтунгалаг (“Алдар” спорт хороо)
2-р байр А.Энхтуул (“Алдар” спор хороо)
3-р байр Э.Ариунзул (Хэнтий аймаг)

Эмэгтэй спринт зайн уралдаанд

1-р байр А.Энхтуул
2-р байр Д.Оюунчимэг
3-р байр Э.Ариунтунгалаг

Эрэгтэй спринт зайн уралдаанд

1-р байр С.Дүүрэнбаяр
2-р байр Б.Ачбадрах
3-р байр О.Гантулга

Эмэгтэй 10км (сонгомол техник, бөөн гараа)

1-р байранд ОУХМ А.Энхтуул
2-р байранд СМ Д.Оюунчимэг
3-р байранд ОУХМ Э.Ариунтунгалаг

Эрэгтэй 15км (сонгомол техник, бөөн гараа)

1-р байранд ОУХМ С.Дүүрэнбаяр
2-р байранд ОУХМ Б.Ачбадрах
3-р байранд ОУХМ О.Гантулга нар эхний байруудыг эзэллээ.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.