Рассел Уэстбрүүк энэ улирлын 19, замналынхаа 98 дахь трипл даблаа хийлээ

Рассел Уэстбрүүк энэ улирлын 19, замналынхаа 98 дахь трипл даблаа хийлээ

Оклахома Сити Тандер талбай дээрээ 104-94 харьцаатайгаар Сан Антонио Спөрс багийг буулган авлаа. Ингэснээр 39 хожил, 29 хожигдолтой болж өрнөд бүсэд 5-т байгаа бол Спөрсийн хувьд 37 хожил, 29  хожигдолтойгоор өрнөд бүсийн 7-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Уэстбрүүк 21 оноо, 12 самбар, 10 дамжуулалтыг гүйцэтгэж, энэ улирлын 19, замналынхаа 98 дахь трипл даблаа хийжээ. Харин тус багаас Пол Жорж 11 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар тусалжээ. Эсрэг багаас Рүди Гей, Бертанс нар 14 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.