Хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болно

Хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээн болно

Өмнөговь аймагт олон улсын чанар стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбайг байгуулсан. Энэ сарын 18-ны өдөр "Бүтээн байгуулалтын жил"-ийн нээлтийг хийх ба энэ үеэр хөл бөмбөгийн талбайд нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулж, уг талбайг албан ёсоор ашиглалтад оруулна. 16-дээш насны Өмнөговийн иргэд баг бүрдүүлэн нээлттэй оролцох боломжтой. Багууд хувийн дугаар бүхий тоглолтын хувцастай байх бөгөөд талбайд 11 тамирчин тоглоно. Тоглолт нэг талдаа 15 минутаар 2 үе явагдах ба сэлгээний гурван тамирчинтай байх юм байна.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.