Манайхан хүрлийн төлөө америк бүсгүйчүүдтэй барилдана

Манайхан хүрлийн төлөө америк бүсгүйчүүдтэй барилдана

 “Такасаки-2018” чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнд оролцож буй Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн сүүлийн барилдаанаа Дэлхийн цомд анх удаа оролцсон Румыний шигшээ багтай хийж 8:2-оор буулган авлаа. Ингэснээр эмэгтэй бөхчүүд маань гурван жил дараалан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Манайхан сүүлийн гурван Дэлхийн цомд хүрэл медалийн төлөө Сэм авгын эмэгтэй бөхчүүдтэй барилдахаар болж байна. 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тэднийг тус бүр 5:3-аар ялж байв. Хүрэл медалийн төлөөх барилдаан маргааш 13:00 цагт болно.

ГУРАВДУГААР ТОЙРОГ
Монгол - Румын 8:2
50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг - Алина Вуч 0:10
53 кг: Ганбаатарын Отгонжаргал - Эстера Добре 9:8
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Симона Прикоб 3:0
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Катерина Жидачевская 11:5
59 кг: Баатаржавын Шоовдор - өрсөлдөгч байхгүй 
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Криста Тунде Инце барилдаагүй
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Адина Попеску 9:0
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Александра Николета Анхель 16:10
72 кг: Очирбатын Насанбурмаа - Каталина Аксенте 4:0
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - өрсөлдөгч байхгүй

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.