Барселона Испанийн цомд 4 жил дараалан түрүүллээ

Барселона Испанийн цомд 4 жил дараалан түрүүллээ

Испанийн цомын тэмцээний шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Цомын финалд Испанийн алдарт “Барселона” клуб “Севилья”-тай тоглосон юм. Энэ тоглолтод “Барса” өрсөлдөгчөө 0:5-аар бутниргэж, Испанийн цомд 4 жил дараалан түрүүллээ.

Тоглолтын 14, 40 дэх минутад Суарес хоёрыг оруулсан бол Месси 31 дэх минутад нэгийг нэмж. Харин  52 дахь минутад Иньеста нэгийг оруулсан бол Коутиньо 69 дэх минутад торгуулийн цохилтоос гүйцээжээ.

Ийнхүү “Барса” 30 дахь удаагаа Цомын тэмцээнд түрүүллээ. Иньеста, Месси хоёр 31 дэх цомоо өргөж, агуу амжилтыг тогтоолоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.