Нью-Орлэйн Паликанс хагас шигшээд шалгарлаа

Нью-Орлэйн Паликанс хагас шигшээд шалгарлаа

Плэй оффын эхний шатны цувралын дөрөв дэх тоглолт Нью-Орлэйн Паликанс талбай дээрээ Портлэнд Трэйл Блэззэрс багтай тоглож 131-123 харьцаагаар буулгаж авчээ. Ингэснээр цувралыг 4-0 болгосон бөгөөд дараагийн шатанд гарсан эхний баг болжээ. Хагас шигшээд Голдэн Стэйт Уорриорс, Сан Антонио Спөрс багуудын хожсонтой нь тоглоно.

Тус тоглолтод Энтони Дэвис 47 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Жүри Холидэй 41 оноо, 8 дамжуулалт, Рожан Рондо 7 оноо, 7 самбар, 16 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас СЖ МакКуллим 38 оноог авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.