“Ливерпүүл”, "Реал Мадрид" багууд аваргын төлөө тоглоно

“Ливерпүүл”,

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хагас шигшээ шатны хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Италийн “Рома” талбай дээрээ Английн алдарт “Ливерпүүл” клубыг хүлээн авч тоглож 4-2 харьцаагаар буулгаж авсан ч нийт гоолын тоогоор 6-7 харьцаагтай болж аваргын төлөө “Ливерпүүл” үлдлээ. “Ливерпүүл”-тэй өрсөлдөх баг нь Испаний алдарт "Реал Мадрид" билээ.

Тоглолтын салхийг “Ливерпүүл”-ийн Садио Мани 9 дэх минутад оруулсан ч тэнцээний гоолыг Жеймс Мүллер 15 дахь минутад хийсэн ч Жоержинио Уйяналдум 25 дахь минутад оруулснаар эхний үе 2-1 харьцаагаа “Ливерпүүл”-ийн давамгайлалаар дуусчээ. Гэвч хоёрдугаар үе эхлээд 52 дахь минутад Эдин Жеко тэнцээний гоолыг хийсэн бөгөөд Раджа Найнгголан 86, 94 дэх минутад оруулсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.