"Их эе"-ийг хуралдуулах комисс яг одоо хуралдах гэж байна

Эртнээс дотооддоо хөлөө жийлцэж байсан Монголын үндэсний бөхийн холбооны маргаан тогооноосоо хальж, энэ хаваржин олны анхаарлын төвд байсан.

Тиймээс тус холбоонд гарсан үймээний улмаас Бөхийн өргөөний үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн прокурорын газраас тодорхойгүй хугацаагаар хаачихаад байгаа билээ. Тус маргааны эзэд эцэстээ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүртэл жавтий хүртээд амжсан.

Айхгүй ч гэсэн аягүй гэгчээр Ерөнхийлөгчийн “анхааруулга”-ыг авсан тэд холбооныхоо “их эе”-ийг дахин хуралдуулахаар болсон билээ. “Их эе” хуралдаанаа энэ сарын 18цнд гэж товлосон ба өнөөдөр тус хуралдааны зохион  байгуулах ажлын хэсгийнхэн хуралдах гэж байна.

Өнөөдрийн хурлаар "Их Эе"-ийг хуралдуулах ажлын комисс хуралдаж, төлөөлөгч сонгох журмаа хэлэлцэх юм байна. Ингэхдээ хуралд заавал оролцох ёстой зарим бөхчүүдийг хуралдаа ирэхийг ажлын комиссоос хүсчээ. Тодруулбал, улсын арслан Д.Ганхуяг, улсын гарьд Н.Ганбаатар, Д.Рагчаа, И.Доржсамбуу, улсын заан Д.Баасандорж, улсын харцага Г.Элбэг, Н.Батзаяа, улсын начин С.Багахүү нарын бөхчүүд өнөөдрийн хуралд оролцох ёстой ажээ. Учир нь эдгээр бөхчүүд тавдугаар сарын 4-ний өдөр болсон 2002 оны Цэцдийн зөвлөлийн хурлаас "Их Эе"-ийг зохион байгуулах ажлын хэсэгт багтжээ

Хурал яг одоо 13:00 цагаас "Нэгдэлчин" зочид буудлын "Өгөдэй" ресторанд болох юм байна.

.

 

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.