Швед ОХУ-ын хоккейчидийг хожиж, хэсгээ тэргүүллээ

Швед ОХУ-ын хоккейчидийг хожиж, хэсгээ тэргүүллээ

Дэлхийн Аваргын хэсгийн тоглолтууд өндөрлөж шөвгийн 8 багийн нэрс бэлэн боллоо. Өнөөдрийн хамгийн чухал 2 тоглолтын 1 бол Швед-ОХУ ын шигшээ багуудын тоглолт байлаа. Хожсон баг нь хэсгээс 1 ээр гарч улмаар Канадын шигшээг тойрох байлаа. Оросууд тоглолт эхэлмэгц Дацюкын дамжуулалтаар Кирилл Капризов гоолдож тэргүүлж эхэлсэн ч New York Rangers багийн довтлогч Mika Zibanejad гоолдон тоог тэнцүүлсэн. Улмаар 2 р үед өнөөх Зибанежад Anaheim Ducks ын довтлогч Rikard Rakell д пасс өгөн гоолдон 2-1 болгосон. Үлдсэн цагт Оросууд гоол хийж чадалгүй улмаар хоосон хаалгандаа гоол алдаж тоглолт 3-1 ээр Шведийн ялалтаар дууслаа. Нөгөө талд Канад Германыг хожиж 3 р байраа баталгаажуулсан бол Латви-Данийн тоглолт маш хүнд тоглолт болж 1-0 ээр Латвийн шигшээ баг шөвгийн 8 д шалгарч Данийн шигшээ баг хэсгээсээ гарч чадсангүй. Мөн ирэх жил доошоо Солонгосын шигшээ болон Беларусийн шигшээ багууд унахаар боллоо.

Шөвгийн 8 ын оноолт

Шөвгийн наймын тоглолт энэ сарын 17 ноос эхэлнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.