Леброн Жэймс трипл дабл хийсэн ч хожигджээ

Леброн Жэймс трипл дабл хийсэн ч хожигджээ

Бостон Сэлтикс баг талбай дээрээ Кливленд Кавальерс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийлээ. Тоглолтын эхний хагаст хоёр баг энэ тэнцүүхэн өрсөлдөж тоглолт 48-55 харьцаагаар Кавальерс  тэргүүлж байсан бол гуравдугаар үед талбайн эзэд илүүрхэж өрсөлдөгч багаасаа 14 оноог илүү авчээ. Шийдвэрлэх үед оноог ойртуулахгүй байж чадсанаар 107-94 харьцаагаар Бостон хожиж 2-0 болгон тэргүүлж эхэлж байна.

Тус тоглолтод Сэлтиксээс Жейлин Браун 23 оноо, 7 самбараар багаа тэргүүлсэн бол Тэрри Розиер 18 оноо, 5 самбар, Алл Хорфорд 15 оноо, 10 самбараас бөмбөг авчээ. Харин эсрэг багаас Леброн Жэймс 42 оноо, 10 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийсэн ч хожигджээ. Түүнд Кэвин Лаав 22 оноо, 15 самбар, Кайл Корвер 11 оноог авчээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.