Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Гоэйдогоор эхний даваагаа авлаа

Тамаваши Б.Мөнх-Оргил озеки Гоэйдогоор эхний даваагаа авлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан Токио хотод болж байна. 
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 1-ээс барилдаж байгаа Кейсэйтэй таарч дөрөв дэх учраа бөхөө давжээ. Харин ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширигийн 2-оос барилдаж байгаа Шохозантай барилдаж унажээ. Ингэснээр гурав даваа, нэг унаатай боллоо. Сэкивакэ цолтойгоор барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров маэгаширигийн 3-аас барилдаж байгаа Ютакаяматай барилдан дөрөв давсан бол эхний гурван өдөр унаад байсан Тамаваши Г.Мөнх-Оргил озеки Гоэйдогоор эхний даваагаа авлаа.
 
Маргааш Хакүхо маэгаширигийн 3-ээс барилдаж байгаа Даэйшотой, Какүрюү маэгаширигийн 2-оос барилдаж байгаа Абитай барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 4-0 
Ёкозүна Какүрю М.Ананд 3-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 4-0
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-3
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-3
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 1-3

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.