Хакүхо М.Даваажаргал уналаа

Хакүхо М.Даваажаргал уналаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан Токио хотод болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 2-ээс барилдаж байгаа Абитай таарч өвдөг шорооджээ. Ингэснээр таван даваа нэг унаатай болжээ. Харин ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширигийн 3-оос барилдаж байгаа Даэйшотой барилдаж давж таван даваа нэг унаатай болжээ. Сэкивакэ цолтойгоор барилдаж байгаа Ичиножёо А.Ичинноров нутгийн бөх маэгаширигийн 1-аас барилдаж байгаа Тамаваши Г.Мөнх-Оргилтой барилдаж унажээ. Ингэснээр Ичиножёо дөрвөн даваа хоёр унаатай болсон бол Тамаваши хоёр даваа дөрвөн унаатай болжээ.
 
Маргааш Хакүхо маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Чиёотарютай, Какүрюү маэгаширигийн 3-оос барилдаж байгаа Ютакаяматай барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 5-1 
Ёкозүна Какүрю М.Ананд 5-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 4-2
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 2-4
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-5
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 1-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.