Секиваки Точиношин ганц ч уналгүйгээр качикоши хийлээ

Секиваки Точиношин ганц ч уналгүйгээр качикоши хийлээ
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн найм дахь өдрийн барилдаан Токио хотын Кокукикан ордонд болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширигийн 3-оос барилдаж байгаа Ютакаяматай таарч барилдан давсан бол ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Чиёотарютай мөн адил давж долоон даваа нэг унаатай болжээ.-
 
Тус башёг Секиваки Точиношин ганц ч унаатайгүйгээр тэргүүлж байгаа бол Хакүхо, Какарью нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна. Маргааш Хакүхо маэгаширигийн 5-оос барилдаж байгаа Котошогекүтэй, Какүрюү маэгаширигийн 4-ээс барилдаж байгаа Шодайтай  барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 7-1 
Ёкозүна Какүрю М.Ананд 7-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 4-4
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 3-5
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 1-7
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 2-6

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.