Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлэгч Точиношинд уналаа

Хакүхо М.Даваажаргал башёг тэргүүлэгч Точиношинд уналаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башёгийн арванхоёр дахь өдрийн барилдаан Токио хотын Кокукикан ордонд болж байна.
 
Их аварга Хакүхо М.Даваажаргал  башёг тэргүүлэгч секиваки Точиношинтой таарч барилдан өвдөг шорооджээ. Ингэснээр 10 даваа хоёр унаатай болсон бол ёкозүна Какүрюү М.Ананд маэгаширигийн 5-оос барилдаж байгаа Икойтой барилдаж давж 11 даваа нэг унаатай болжээ.
 
Тус башёг Секиваки Точиношин ганц ч унаатайгүйгээр тэргүүлж байгаа бол Какарью нар нэг унаатайгаар араас нь нэхэж байна. Өнөөдөр Хакүхо маэгаширигийн 5-оос барилдаж байгаа Икойтой, Какүрюү нутгийн бөх комосүби Ичиножү А.Ичинноровтой барилдана.
 
Бусад бөхчүүд
 
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-2 
Ёкозүна Какүрю М.Ананд 11-1
Комосүби Ичиножү А.Ичинноров 7-5
Маэгашири-1 Тамаваши Б.Мөнх-Оргил 5-7
Маэгашири-6 Чиёошома Г.Мөнхсайхан 3-9
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 4-8
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.