Шон Ливингстон эхний 10 довтолгоогоо амжилттай болгосон гурав дахь тоглогч болжээ

Шон Ливингстон эхний 10 довтолгоогоо амжилттай болгосон гурав дахь тоглогч болжээ

Голдэн Стэйт Уорриорс баг Клэвлэнд Кавальерс багуудын гурав дахь тоглолт өчигдөр болсон билээ. Тэгвэл Уорриорсын Шон Ливингстон NBA-ийн сүүлийн 20 жилийн түүхэнд аваргын төлөөх тоглолтод эхний 10 довтолгоогоо дарааллан амжилттай болгосон 3 дахь тоглогч болжээ. Тэрбээр эхний тоглолт 10 оноо, 2 самбар, 3 дамжуулалт, 1 бөмбөг таслалт, 4-4 довтолгоог авсан бол хоёр дахь тоглолтод 10 оноо, 5 самбар, 1 дамжуулалт, 5-5 довтолгоог гүйцэтгэсэн бол гурав дахь тоглолтод 8 оноо, 2 дамжуулалт, 5-4 довтолгоогоо амжилттай болгожээ.

Харин түүний өмнө Ману Жинобили 12 довтолгоо /2005 он/, Леандро Барбоса 10 довтолгоо /2016 он/-г амжилттай болгоод байжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.