Монголын шигшээ баг өнөөдөр ОХУ, Бразилтай тоглоно

Монголын шигшээ баг өнөөдөр ОХУ, Бразилтай тоглоно

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг өнөөдөр ОХУ, Бразилтай тоглоно. Өмнө нь хоёр тоглосон бөгөөд Филиппины багаас хожил зулгааж чадсан билээ. Одоогоор хэсэгтээ ОХУ-ын багийн хойно буюу бөмбөгний зөрүүгээр гуравт бичигдээд байгаа бол тус хэсгийг Канадын баг хоёр хожилтойгоор тэргүүлж байгаа юм.

Тэгвэл манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий “С” хэсэгт ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай хамт багтсан. Өнөөдөр 15:40 цагаас ОХУ-ын шигшээтэй гурав дахь тоглолтоо хийх бол  17:10 цагаас Бразилтай тоглох юм. Хэрвээ хоёр багийн нэгнээс нь хожил байгуулж чадах юм бол хэсгээсээ гарах магадлалтай болох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.