ОХУ-ын багийг Монголын 3х3 шигшээ хожлоо

ОХУ-ын багийг Монголын 3х3 шигшээ хожлоо

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-с зохион байгуулж буй 3х3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод болж байгаа билээ. Энэхүү тэмцээнд Монголын шигшээ баг сая ОХУ-ын багтай тоглож 21-18 харьцаагаар хожиж хэсэгтээ хоёр хожил, нэг хожигдолтой боллоо. Дараагийн тоглолт нь өнөөдөр 17:10 цагаас Бразилтай тоглох юм. Хэрвээ энэ тоглолтод хожих юм бол хэсгээсээ хоёроор гарах боломжтой болно.

Манай 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий “С” хэсэгт ОХУ, Бразил Филиппин, Канадын багтай хамт багтсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.