Черишев дубл хийж, ОХУ 5-0 харьцаагаар хожлоо

Черишев дубл хийж, ОХУ 5-0 харьцаагаар хожлоо

Хүн төрөлхтөний хүсэн хүлээдэг хамгийн том тэмцээний нэг хөлбөмбөгийн ДАШТ өнгөрсөн шөнө Москва хотын Кужник цэнгэлдэхэд ОХУ, Саудын Арабын тоглолтоор эхэллээ. Тус тоглолт ОХУ-ын давамгайлал дор болсон бөгөөд 5-0 харьцаагаар талбайн эзэд хожжээ.

Эхний үеийн 12 дахь минутад Газински салхийг хагалж гоол оруулсан бол 43 дахь минутад Черишев оруулж 2-0 харьцаагаар эхний 45 минут дууслаа. Харин хоёрдугаар хагасын 71 дэх минутад Головины дамжуулалтаар Зюба толгойгоороо мөргөсон бол 91 дэм минутад Черишев, 94 минутад 16-гийн гадны хаалттай цохилтоос ОХУ-ын найруулан тоглогч Головин гайхалтай цохилтыг хийж 5-0 харьцаагаар эхний ялалтаа байгууллаа. 

ОХУ дараагийн тоглолтоо энэ сарын 19-ны мягмар гарагт 02:00 цагт Египтын эсрэг хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.