Исландын фанатууд

Исландын фанатууд

Дэлхийн аврага болоод хүн бүр хөл бөмбөг үзээд эхэллээ. Энэ удаад өмнө нь оролцож үзээгүй нэг сонин улсын баг бол Исландын баг. Монгол улсын баг оролцож чадахгүй болохоор монгол улстай ядаж хүн амыхаа тоогоор ойролцоо исландын багт балешигчин хийе дээ. Исландын талаар бага сага Статистик оруулъя.
- iceland нийслэл нь Reykjavík юм.
- Нийт хүн амын тоо: 334.000 (манайхаас 10 дахин бага).
Исландчууд - өндөр насыг насалдаг.
Эмэгтэйчүүдийн дундаж наслалт - 81, 
эрэгтэй - 76 жил. 
100-110 настанг хараад гайхах явдал үгүй юм.
Исландчууд сүсэг бишрэл ихтэй. 
Исланд улсад цэргийн арми байхгүй.
Зөвхөн эргийн харуул, тусгай цагдаа галт зэвсэг эзэмшдэг.
- Нийт 300 мянган хүнтэй болохоор цус ойртчих гээд хэцүүхэн байдаг тул болзож байгаа хүнийхээ нэрийг хийгээд өөртэйгээ хамаатан эсэхийг шалгадаг App Исландад байдаг. App ийн нэр Islendinga.
- галт уулын тоо: 130.
- мэргэжлийн хөл бөмбөгчидийн тоо: 100 (түүнээс 23 нь дэлхийн аврагад оролцож байгаа). Мэргэжлийн хөл бөмбөгчидийн тоо нь галт уулынхаа тооноос бага.
- багийн дасгалжуулагч нь уг нь бол шүдний эмч, завсар чөлөөгөөрөө ажилаа хийгээд явдаг. Хаалгач нь видео реклам хувиараа хийдэг.
- Исланд бүсгүйтэй гэрлэвэл 5000ам доллор тэтгэмж өгдөг 
- Исланд нэг хүнд оногдох нобелын шагналтны тоогоороо дэлхийд тэргүүлдэг (нийт 1 нобелын шагналтантай) буюу хүн амын тоотой нь харьцуулахад нобелын шагналтны нягтаршил маш их. Мөн маш олон нэг хүнд оногдох тоон үзүүлэлтээр тэргүүлдэг (нэг хүнд оногдох зохиолч, хонь, ном уншигчид, эмэгтэй парламентийн гишүүд гэх мэт).
- Исландчуудын хамгын дуртай хоол: хонины толгой. Мөн хонины засаанд дуртай (манайхан ч бас дуртай)
- Исланд галт уулын дулааныг ашиглаж маш хямд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Тог нь бараг үнэгүй.
- Исландын өвөл маш урт бас хүйтэн (өвөл нь нар гардаггүй зун нь нар жаргадаггүй). Маш хүнд өвөлд тусгайлан нэр өгдөг байна (манайхаар бол зуд болсон өвөл). Урт өвөл: 1078 он, өеөөдсөн морины өвөл: 1313 он, Шийтгэгч өвөл: 1640 он. Сүүлийн хэцүү өвөл 2014 онд тохиосон бөгөөд нэр өгөх санал асуулганд салхитай бөгсний нүх гэсэн нэр одоогоор тэргүүлж явна.
- Исландын цагдаа буу эзэмших эрхгүй. Цагдаа буу эзэмших талаар хуулиар зохицуулаагүй байхад цагаа нар өөрсдөө хоорондоо ярилцаж байгаад буу цагдаад байх ёстой зүйл гэж шийдээд хувиараа буу худалдаж аван нууцаар буудлагын дасгал хийдэг байжээ. Үүнийг нь иргэд мэдээд аюултай гэж үзээд бууг устгуулсан байна. Түүнээс хойш исландын тусгайгыхан л буу ашиглах эрхтэй, энгийн цагдаа эрхгүй болсон байна. 2013 онд исландыг тусгайгыхан түүхэндээ анх удаа, одоог хүртэл цорын ганц удаа хүн буудан хороожээ. 
- Reykjavík нь хамгийн том ир сургууль нь. Өдөр нь их сургууль, оройдоо лекцийн заалаа кино театр болгон ашигладаг.
- Дэлхийд аавыхаа нэрээр овоглож явдаг цөөхөн улсын нэг нь. Ихэнх оронд гэр бүлийн (овгын) нэрээр овоглодог ба түүнээс үүдээд аав, хүү, ач гурав ижилхэн овогтой байдаг. Монгол аавын нэрээр овоглодог, ...-ын ....тэр гэх. Исландын бүх овог ...sson гэсэн төгсгөлтэй ба энэ нь ...-ы хүү гэсэн утгатай. Эмэгтэйчүүдийн овог нь ...sdottir буюу түүний охин гэсэн утгатай нэрээр овголдог. Энэнээс үүдээд Исландчууд өнөөг хүртэл Викинг соёлоо алдаагүй хадгалж үлдсэн гэж хэлж болох юм. Учир нь Швед, Норвег гэх мэт Викингүүд Христын шашинд орсоноор овгын нэрээр овоглох болсон.

- 2016 оны европын аврагаар Исландын баг шөвгийн наймд шалгарч, английн багийг ялж шөвгийн дөрөвт үлдээд Францид харамсалтайгаар ялагдсан. Тухайн үяд нийт хүн амых нь 9% нь Францад Стадионд хамт балешгалж байжээ. Үлдсэн нь гэртээ зурагтыхаа өмнө (нийт 98.2% нь) хамт үзжээ. Үлдэж буй 680 хүн нь энэ удаа хамт үзэх байх.
- Исландын эмэгтэй баг нь бас сайн ба 2017 онд германыг 2:3 аар хожсон. Германы эмэгтэй баг 2007 онд дэлхийн аврага болж байсан. Түүнээс гадна Исланд эмэгтэй болон эрэгтэй багийн тамирчиддаа ижил хэмжээний урамшуулал өгдөг ба энэ нь тухайн оронд үйлчилдэг ижил ажилд ижил цалин гэдэг хуультай холбоотой юм байна. Өөр бүх оронд ялангуяа хөл бөмбөгийн спортод эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс хэдэн зуу дахин их мөнгө авдаг.
- Манайхаас 10 дахин бага хүнтэй ч багийн спортод дэлхийд жижиг улс амжилт гаргаж болдогыг үзүүлж байгаа болохоор Исландын багийг улам том амжилт гаргаасай гэж бодож байна. Магадгүй түрүүлчих ч юм билүү. Исландын гар бамбөгийн баг нь хөл бөмгөөөсөө чансаа сайтай бөгөөд дэлхийн хамгийн сайн багуудын нэгт тооцогддог. Бээжингийн олимпоос мөнгө авсан. сагсан бөмбөгийн баг нь бас нилээд өөдөлж яваа юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.