Англи Тунисыг 2:1-ээр хожлоо

Англи Тунисыг 2:1-ээр хожлоо

Дэлхийн хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн халуухан, сонирхолтой, фанатуудын тааврыг төөрөгдүүлэн үргэлжилж байна.

Урьд шөнө бас нэгэн сонирхолтой тоглолт боллоо. Сүүлийн өдрүүдэд Герман зэрэг топ багууд өвдөг шороодож байгаа нь Англи яах бол гэх хүлээлтэд оруулсан. Харин ангилчууд үнэнч фанатуудынхаа урмыг хугалсангүй. Тэд Тунисыг 2:1-ээр буулгаж авлаа.

АНГЛИ – ТУНИС 2:1

Гоол: Харри Кэйн 11, 90+2, Фержани Сасси 35

Сошиалаар явж байгаа комментыг харахад монголчууд Английн шигшээ багийг нэлээд дэмждэг нь харагдаж байна. Шөнийн 02.00 цагт Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэх хүрээлэнд Английн шигшээ баг “Орос-2018” дэлхийн аваргын нээлтийн тоглолтоо Хойд Африкийн төлөөлөл “Карфатын бүргэдүүд” буюу Тунисын шигшээ багтай хийлээ. Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн хоёр гоол оруулж, бахархалтайгаар эхний ялалтаа авлаа. Х.Кэйн 11 дэх минутад булангаас эхний гоолоо оруулсан Африкийн төлөөлөл Тунисийн багийн Фержани Сасси 35 дахь минутад гоол хийсэн.Ийнхүү тоглолтын эхний үе 1:1-ээр тэнцсэн юм.

Английн багийн ахлагч Кейн шүүгчийн мэдлийн 92 дахь минутад булангаас ирсэн бөмбөгийг  мөргөж оруулснаар хоёр дахь гоолоо авлаа. Ийнхүү англичууд 2006 оноос хойш ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожиж чадаагүй гэсэн гунигт түүхэнд цэг тавилаа.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.