Лукаку дубл хийж, Бельги гурван оноо авлаа

Лукаку дубл хийж, Бельги гурван оноо авлаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий G хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. эхний тоглолт Бельги, Панамын багтай тоглож 3-0 харьцаагаар Бельги хожлоо. Ингэснээр гурван оноотойгоор G хэсгийг тэргүүлж эхэлсэн бол Панам сүүлийг мушгиж байна.

Тус тоглолтын эхний хагас хуурай тэнцээгээр өндөрлөсөн бол сүүлийн хагас эхлээд хоёр минут өнгөрч байхад Мертенс гоолдож 1-0 харьцагаар тэргүүлж эхэлжээ. Үүний дараа Лукаку 69, 75 дахь минутад гоолдож дубл хийжээ.

 Бельги дараагийн тоглолтоо Спартак цэнгэлдэхэд 23-нд 20:00 цагаас Тунистай тоглох бол, Панам Низни Новигород цэнгэлдээд 24-д 20:00 цагаас Англитай тоглоно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.