Диего Коста гоолдож багаа хожилд хөтөллөө

Диего Коста гоолдож багаа хожилд хөтөллөө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хоёр дахь тойргын тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Өнгөрсөн шөнө B хэсгийн тоглолтууд дууссан бөгөөд Испани, Ираны багууд хоорондоо тоглож 1-0 харьцаагаар Испани хожиж 1 хожил, 1 тэнцээтэй боллоо. Тэд өмнө Португалтай тоглож 3-3 харьцаагаар тэнцсэн билээ.

Тус тоглолтын ганц гоолыг Диего Коста 54 дэх минутад оруулсан бөгөөд ДАШТ-ий гурав дахь гоолоо оруулж байна. Испани дараагийн тоглолтоо Мороккотой 25-ны 02:00 цагт Калининград цэнгэлдэхэд хийх бол Иран 25-ны 02:00 цагт Мордовиа цэнгэлдэхэд Португалтай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.