Муса дубл хийж, Нигери хожил байгууллаа

Муса дубл хийж, Нигери хожил байгууллаа

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д үргэлжилж байна. Өнгөрсөн шөнө Нигери, Исландын багтай тоглож 2-0 харьцаагаар буулгаж авлаа. Тус тоглолт эхний үе 0-0 харьцаагаар тэнцэж дууссан бол хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад Нигерийн шигшээ багийн хагас хамгаалагч Ахмед Муса 49 дэх минутад гайхалтай гоолыг оруулснаар 1:0-ээр нигеричүүд тэргүүлжээ. Үүний дараа 75 дэх Муса дахин гоолдож дубл хийж хэрэгтэй хожлоо байгуулж чадлаа. Ингэснээр Нигер бүтэн гурван оноог авч D хэсгийн хоёрдугаарт бичигдэж эхэлсэн бол Исланд өмнөх тоглолтодоо оноо хуваасан 1 оноотойгоор гуравт бичигдэж байна.

Нигери дараагийн тоглолтоо Аргентинатай хийх бол Исланд Ростов цэнгэлдэхэд Хортавын багтай тоглоно. Тус тоглолт  26-ны 02:00 цагт зэрэг явагдана.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.