Лукаку, Азард нар дубл хийж багта ялалт бэлэглэлээ

Лукаку, Азард нар дубл хийж багта ялалт бэлэглэлээ

Хөлбөмбөгийн ДАШТ ОХУ-д зохиогдож байгаа билээ. Өнөөдөр G хэсгийн хоёр дахь тойргын тоглолт болсон бөгөөд Бельги, Тунисын багууд тогложээ. Тоглолтын салхийн Эдин Азард торгуулийн цохилтоор нээсэн бол үүнээс 10 минутын дараа Лукаку гоолдож тэргүүлж эхэлжээ. Гэвч 18 дахь минутад тооны харьцааг Дилан Бронн ойртуулж 2-1 болгожээ. Харин үүний дараа эхний үеийн нэмэлт цагт Лукаку дахин гоолдож тэргүүллийг авч эхэллээ.

Хоёрдугаар үед Эдин Азард 51 дэх дахин гоолдож дубл хийсэн бол 90 дэх минутад Миши Батшуай тооны харьцааг холдуулжээ.  Гэвч тоглолтын үндсэн цаг дуусаад гурван минут өнгөрч байхад Тунисын шигшээ багаас Вахби Хазри тоглолтын төгсгөлд багийнхаа хоёр дахь гоолыг орууллаа.Ингэсээр тоглолт 5-3 харьцаагаар Бельгийн ялалтаар өндөрлөлөө.

G хэсгийн Бельги энэхүү хожлоор 6 оноотой болж тэргүүлж байгаа бол Тунис оноо авч хэсгийн сүүлийг мушгиж байна. Бельги дараагийн тоглолтоо Англитай хийх бол Тунис Панамтай тоглоно. Тус хоёр тоглолт28-ны өдрийн  02:00 цагт болно.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.