9-нөөс бөхийн бүртгэл эхэлнэ

9-нөөс бөхийн бүртгэл эхэлнэ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадамд зодоглох 512 бөхийн бүртгэл энэ сарын 9-нөөс буюу ирэх даваа гарагт албан ёсоор эхлэх юм байна. Бүртгэл өглөө 09.00 цагаас эхэлж үдшийн 18.00 цагт хаах бөгөөд даваа, мягмар гарагт бүртгэл явагдаж дуусах юм. Бөхчүүд бүртгүүлэхээр ирэхдээ гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой аж. 

Мөн цолны үнэмлэх, хоёр хувь цээж зургаа авчрах ёстойг санууллаа. Улсын баяр наадмын өсвөрийн 128 бөхийн барилдааны бүртгэл харин ням гарагт буюу энэ сарын 08-нд 09.00 цагаас эхэлж, даваа гарагт дуусах юм байна. Барилдаанд 2002-2004 онд төрсөн хөвгүүд барилдах бөгөөд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хоёр хувь цээж зургаа авч очих ёстойг Үндэсний бөхийн салбар холбооноос санууллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.