Каванигүй Уругвайчууд хожигдол хүлээлээ

Каванигүй Уругвайчууд хожигдол хүлээлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт хоёр тоглолт болж дууслаа. Эхний тоглолт Уругвай, Францын багтай тоглож 2-1 харьцаагаар Франц шөвгийн дөрөвт үлдлээ. Эхний гоолыг 40 дэх минутад Антуан Гризманны чөлөөт цохилтоос өгсөн дамжуулалтыг төвийн хамгаалагч Рафаел Варан мөргөж гоол оруулснаар Францын шигшээ баг 1:0-ээр тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас өндөрлөжээ.

Харин хоёрдугаар үе эхлээд 61 дэх минутад Антуан Гризманны 16-ын шугамны гаднаас хийсэн хүчтэй цохилтоогийн Уругвайн хаалгач хааж чадалгүй оруулснаар тэргүүллээ баталгаажуулж хожсон юм. Тус тоглолтод Уругвайн гол тоглогч Кавани тоглоогүй бөгөөд бэлтгэлийн үеэр гэмтэл авчээ.

Ингэснээр Францчууд шөвгийн дөрөвт Бельгийн багтай тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.